Үйлчилгээний нөхцөл

“BeSmart дижитал нэрийн хуудас нь Монгол улсад үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулдаг бөгөөд онлайн дээр суурилсан /цаашид “Үйлчилгээ” гэх/ танилцуулгатай холбоотойгоор энэхүү үйлчилгээний нөхцөлийг /цаашид “Нөхцөл гэх/ хэрэглэгчтэй байгуулсан “Цахим гэрээ” гэж үзнэ. BeSmart платформ нь “BeSmart” ХХК”-ийн өмч бөгөөд платформыг ашиглахаас өмнө хэрэглэгч та доорх нөхцөлүүдийг уншиж танилцан “Зөвшөөрөх” товчийг дарснаар энэхүү нөхцөлийг зөвшөөрсөнд тооцон, үйлчилгээг ашиглах боломжтой болно. Хэрэв энэхүү нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрөөгүй болон “Зөвшөөрөх” товчийг дараагүй тохиолдолд үйлчилгээг ашиглахаас татгалзсанд тооцон, үйлчилгээг цааш ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.

Нэг. Ерөнхий нөхцөл

“BeSmart дижитал нэрийн хуудас нь” /цаашид “BeSmart” гэх/ нь олон төрлийн төхөөрөмжид суурилсан ямар нэг аппликейшн ашиглахгүй вэбсайт гэх зэрэг мэдээлэлээ хуваалцах, танилцуулах платформыг хэлнэ.

Үйлчилгээнд насны хязгаарлалттай тул уг үйлчилгээг 18 насанд хүрсэн /18 насанд хүрээгүй тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчийн хяналт болон зөвшөөрөлтэй байх/ иргэн ашиглах боломжтой.

Оюуны өмч, зохиогчийн эрхийн хуулийн хүрээнд байршуулсан контент бүрийн гарах эрх газарзүйн байршлаас хамааран харилцан адилгүй байна.

Үйлчилгээнд хамаарах бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тухайн картын төрлөөс хамааран ялгаатай байж болох ба BeSmart нь бүтээгдэхүүн болон бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ, /төлбөр нь төлөгдсөн хэрэглэгчдэд хамааралгүй/.

Хэрэглэгч - гэж платформд мэйл хаяг болон утасны дугаараар бүртгэл үүсгэн ашиглаж буй хэрэглэгчийг хэлнэ.

BeSmart дижитал нэрийн хуудасны эрх - гэж жил бүр тогтмол үнээр хэрэглэгчдэд ашиглах эрхийг хэлнэ.

Хоёр. Бүртгэл

2.1. Хэрэглэгч утасны дугаар болон имэйл хаягаар бүртгэл үүсгэх боломжтой.

2.2. Хэрэглэгч бүртгэл үүсгэхдээ мэдээллийн үнэн зөв байдлыг дангаараа хариуцах бөгөөд худал мэдээлэл өгсөн тохиолдолд BeSmart хариуцлага хүлээхгүй.

2.3. Худал мэдээлэл өгөх нь хэрэглэгчид хүрч үйлчлэхэд доголдол үүсэх, техникийн тусламж үйлчилгээ удаашрах, аливаа хүсэлтийг шийдвэрлэхэд хүндрэл гарах зэрэг эрсдэл дагуулах боломжтой.

2.4. Бүртгэл үүсгэхэд ашигласан хэрэглэгчийн мэдээлэл нууц үгийг BeSmart нууцлалын бодлогын дагуу хамгаална.

2.5. Хэрэглэгч өөрийн мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг BeSmart хариуцахгүй.

2.6. Хэрэглэгч бүртгэлийн үнэн зөв, аюулгүй байдал алдагдсан гэж үзэж байвал нэн даруй бидэнд мэдэгдэнэ үү.

Гурав. Төлбөр

3.1. BeSmart эрх нь үйлчилгээг идэвхжүүлж төлбөр амжилттай төлсөн үеэс эхлэн 1 жил эсвэл 365 хоногоор тооцогдож, BeSmart эрхийн багцын заасан хугацаагаар сунгагдах болно.

3.2. BeSmart эрх дуусахаас өмнө сунгалт хийсэн тохиолдолд өмнөх эрхийн дуусах хугацаа дээр нэмж сунгагдана.

3.3. Төлбөр амжилттай төлөгдөж BeSmart эрх нээгдсэн эсвэл сунгагдсан тохиолдолд буцаан олголт хийгдэхгүй.

3.4. Үнийн дүн зөрүүтэй гүйлгээ хийгдсэн тохиолдолд хэрэглэгч BeSmart дижитал карт фейсбүүк пейж хаягаар дамжуулан харилцагчийн үйлчилгээний ажилтанд мэдэгдэх бөгөөд тухайн зөрүүтэй гүйлгээг ажлын 3 хоногт багтаан шийдвэрлэнэ.

3.5. Төлбөр амжилттай төлөгдсөний дараа BeSmart дижитал нэрийн хуудасны эрх нээгдэхгүй, сунгагдахгүй байвал харилцагчийн үйлчилгээний ажилтанд мэдэгдэж нэн даруй шийдвэрлүүлнэ үү.

3.6. Хэрэглэгч дараах хэлбэрээр төлбөр төлөх боломжтой. - Дансаар

3.7. BeSmart дижитал нэрийн хуудас нь эрхийн багцын үйлчилгээний үнэд НӨАТ багтаагүй болно.

Дөрөв. Хэрэглэгчийн эрх, үүрэг

4.1. Хэрэглэгч нь үйлчилгээний талаар санал, гомдол гаргах, шийдвэрлүүлэх эрхтэй.

4.2. Үйлчилгээг ашиглах нууц үгийг бусадтай хуваалцахгүй байх, нууцлал болон аюулгүй байдлыг бүрэн хариуцах үүрэгтэй.

4.3. Хэрэглэгч нууц үгээ алдсанаас болж үүсэх эрсдэлийг BeSmart дижитал нэрийн хуудас нь хариуцахгүй болно.

4.4. Хэрэглэгч нь үйлчилгээг зүй бусаар /Бусдад үзүүлхийг хориглосон веб сайт, контент, зураг, садар самууныг сурталчилах зэрэг олон нийтэд түгээх, худалдаалах зэргээр/ ашиглахгүй байх

4.5. Хэрэглэгч үйлчилгээг зүй бусаар ашигласан тохиолдолд BeSmart бүртгэлийг цуцлахаас гадна хуулийн хариуцлага хүлээлгэх хүртэл шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.

Тав. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

5.1. Бүтээгдэхүүн үйлчилгээ болон контентыг шинэчлэх, өөрчлөх эрхтэй.

5.2. Хэрэглэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

5.3. Холбогдох хууль тогтоомж болон энэхүү гэрээнд заасан бусад эрхийг эдэлнэ.

5.4. BeSmart дараах нөхцөлд урьдчилан сануулалгүйгээр үйлчилгээг түдгэлзүүлэх эрхтэй. Үүнд:
Хэрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол,
Хэрэглэгч үйлчилгээг зүй бусаар ашигласан бол,
Хэрэглэгч хувийн мэдээллээ хуурамчаар мэдүүлсэн бол

5.5. Хэрэглэгчдэд чанар стандартын өндөр түвшинд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй.

5.6. Хэрэглэгчийн бүртгэлтэй хаяг болон утасны дугаараар дамжуулан төлбөр, урамшуулал, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл зэргийг хүргэх эрхтэй байна.

5.7. Гэнэтийн, урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл мөн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйлчилгээ 24 цагаас дээш хугацаанд тасалдаж, ашиглах боломжгүй болсон тохиолдолд хэрэглэгчийн эрх ашгийг нэн даруй хамгаалахын тулд тасалдсан тухайн хугацаанд нэмэлтээр BeSmart эрхийн хоног олгох, буцаан олголт олгох зэргийг BeSmart зохион байгуулж ажиллана.

Зургаа. Мэдээллийн нууцлал

6.1. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалын халдашгүй байдал нэн тэргүүнд тавигдах бөгөөд хэрэглэгчийн мэдээлэл нь BeSmart үйлчилгээг улам сайжруулах, хэрэглэгчийн сонирхолд нийцсэн загвар, нэмэлт боломжууд санал болгох зорилгоор ашиглагдаж болно.

6.2. BeSmart таны мэдээллийн халдашгүй аюулгүй байдлыг хангахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авч ажиллана.

Долоо. Бусад

7.1. Ашиглахад хялбар, таатай байлгах үүднээс BeSmart үйлчилгээний нөхцөл, вэб сайт бүтэц, харагдах байдалд өөрчлөлт орж болно.

7.2. Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуулт гарвал харилцагчийн үйлчилгээний ажилтан болон erdenebat.m@besmart.mn хаягаар холбоо барих боломжтой.

7.3. BeSmart эрхийн хугацаа дуусахаас өмнө BeSmart эрхийг цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд буцаан олголт хийгдэхгүй.

7.4. BeSmart энэхүү үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй.

7.5. Үйлчилгээ нь гадны нөлөөтэй аливаа халдлага, алдаа, вирус, хөндлөнгийн оролцоо болон хакер дайралтаас хамгаална гэсэн баталгаа өгөхгүй ба үүнтэй холбоотой аливаа асуудалд BeSmart хариуцлага хүлээхгүй болно.

7.6. BeSmart нь үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй ба хэрэв өөрчлөлт орсон тохиолдолд и-мэйл, утасны дугаараар хариуцах эзэнд дамжуулан хэрэглэгчдэд мэдэгдэл хүргэнэ.